Posts

Showing posts from December, 2020

Баримгана - Глоксиния - Sinningia speciosa

Гэрэл: Гэрэлд дуртай, гэхдээ хөшигний ард юмуу нарны шууд бус тусгалд байх тохиромжтой. Өглөөний эсвэл оройн нар тусдаг цонхонд байрлуулбал зүгээр.    Хөрс: Ус сайн шингээж, хурдан хатдаг, хүлэр хөвд агуулсан хөрсөнд ургуулна.   Усалгаа: Идэвхитэй ургалтын үед нь дунд зэргийн усалгаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, усалгааны хооронд хөрсийг хэт хатаах эсвэл хэт шалба норсон биш бага зэрэг чийглэг байхаар бодож усална. Шингэн бордоогоор 2 долоо хоног тутамд бордоно. Глоксиния цэцэг унтаж байхад, өвөл битгий бордоорой.   Орчин: Хэдийгээр глоксиния нь халуун орны ургамал ч, температур хэт хүйтэн эсвэл хэт халуунд тохирохгүй. 15-25C ийн дулаанд хамгийн тааламжтай ургаж, сайхан цэцэглэдэг. Хэт их чийглэг орчин нь цэцгийн навч захаараа бараан өнгөтэй болно. Бага чийглэг орчин нь бас шинэ навчнууд цухуймагц унахад хүргэдэг. Тасалгаанд ургуулахад, чийгийг нэмэхдээ цэцгийн савны ус хадгалдаг тэвшинд нь хайрга чулуу хийж усаар дүүргэн чийгийг нэмж болно.  Хортон ...

Кактус - cactus

Image
  Кактусыг ургуулаxад xэцүү биш ба xамгийн гол нь гэрэлтүүлэг, бордоо, агаарыг мөн ургуулж буй савны өндөр нам, диаметрийн xэмжээг тоxируулаxад л xангалттай. Өөрийн ургуулж байгаа болон ургуулаx гэж буй кактусны онцлогийг мэдэx шаардлагатай. САВНЫ СОНГОЛТ Кактус ургуулаxдаа савны сонголтондоо сайн анxаарах xэрэгтэй. Үүний тулд шилжүүлэн суулгалт xийxдээ үндэснийx нь зоxион байгуулалт xэлбэрийг ажиглаж түүнд тоxирсон саванд суулгаарай. Xуучин савнаасаа кактусаа салгаж аваад болгоомжтойгоор xөрсийг нь салгаад үндэснийx нь xэлбэрийг тогтооно. Үндэсний xэлбэр нь уртаашаа биш өргөөшөө илүү xөгжилт сайтай бол намxан өргөн саванд суулгана. Xэрэв нарийxан урт байвал өндөр диаметрийн xэмжээ нь бага саванд суулгаарай. Аль ч тоxиолдолд үндэсний xэмжээнээс нь xамаагүй том саванд суулгаж xэрэггүй. Xэдийгээр савны сонголт xийxдээ үндсэн энэ зарчмаас гадна мөн кактусныxаа ургалтын зарчмыг нь мэдэж байx xэрэгтэй. Жишээ нь, Маммилярууд  гэxэд л олон жижиг булцуунууд /xүүxдүүд/ үүсгэдэг учир өр...

Ногоодой - Spider plant

Энэ цэцгийг Spider plant заримдаа Airplane plant гэж нэрлэх нь ч бий. Зарим хүмүүс аалзан цэцэг гэдэг. Энэ цэцгийн уугуул нутаг нь өмнөд Африк, бөгөөд Америк тивийн халуун бүс нутаг, Өмнөд Ази болон Австрали тивээр тархан ургажээ. 200 гаруй төрөл зүйлтэй дэлхийд өргөн дэлгэр тархсан цэцэгсийн нэг юм. Маш бага арчилгаа шаарддаг бөгөөд үрслүүлэхэд хамгийн амархан цэцэг юм. Навч нь 20-30 см урттай, 1,5-2см өргөнтэй байдаг. 1 м хүртэл урт ургадаг цэцэг юм. Энэхүү цэцэгний навч нь голоороо цагаан судалтай зарим нь ногоон судалтай эсвэл дан ногоон навчтай гэх мэт олон төрөл зүйл байдаг. Зуны эхэн сараас намрын дунд сар хүртэл эх ургамлаас жижиг ургамал хүртэлх шилбэн дээр жижиг цагаан, ягаан цэцэгс дэлгэрдэг. Гэрэл дулаан Зуны улиралд 16°-22 өвөлдөө 12°-14 байх нь тохиромжтой. Гурван долоо хоног тутам шингэн бордоогоор бордоно. Энэ цэцэг нь байгалийн гэрэлд дуртай боловч нарны шууд тусгалд тавьж болохгүй. Нарны гэрэл шууд туссан газар тавьбал навчны өнгө борлож муудах тул хагас сүүдэртэй газ...

Тогосон сүүл

Нарнаас болгоомжил. Тогосон сүүлийг нарны шууд тусгалаас хол байлгахгүй бол түүний навчны өнгө нь бүдгэрдэг. Чийгийг нэмэгдүүлэх. Calathea нь чийгсэг ургамал бөгөөд шүршиж байх хэрэгтэй. Хэрэв навч нь шар эсвэл хүрэн өнгөтэй бол, агаар хэт хуурай байгааг илтгэнэ. Өвөл агаарын чийгшлийг дор хаяж 60 хувь байлгах хэрэгтэй. Хавар шилжүүлэн суулгах. Ургамал савандаа багтахаа болиход нэг дахин том саванд шилжүүлэн суулгана. Энэ үедээ том, шигүү ургасан ургамлуудыг салгах хэрэгтэй. Үндсийг ялзрахаас сэргийлэхийн тулд нүхтэй саванд суулгана. Гэрэл: Багаас дунд зэрэг хүртэл. Нарны шууд тусгалаас хол байлга. Усалгаа: Үргэлж чийглэг байлга. Крантны усанд байх химийн бодисууд нь уг ургамалд тохиромжгүй тул нэрсэн усаар услах нь тохиромжой.  Чийг: Чийглэг агаарыг шаарддаг. Савны тавиурт хайрга дэвсэж, навчийг тасалгааны хэмтэй усаар өдөр бүр шүршиж өгч бай. Температур: Дундаж тасалгааны температур 21-29°C Хөрс: Хүлэр, хөвд агуулсан хөрс  Бордоо: Ургамлын бордоогоор хаврын дунд сараас н...

Мөнхрөө

Мөнхрөө Дулаан: Нилээн тэсвэр сайтай ургамал бөгөөд ургалтын хамгийн доод температур нь 5 градус юм. Өвлийн улиралд аль болох сэрүүвтэр газар байрлуулах нь зохимжтой.  Гэрэл: Шууд бус тусах гэрэлд сайн ургадаг ба эгц тусах гэрэлд ч ургах чадвартай. Гэвч эгц тусах гэрэлд удаан байлгавал навч нь шаралдаг.  Усалгаа: Ганд тэсвэртэй ургамал тул усалгаа бага шаарддаг. Мөнхрөөг дээрээс нь усалдаггүй. Зөөлрүүлсэн усаанд 10 минут орчим дүрж услах хэрэгтэй ба усалгааг хөрс хатсан тохиолдолд гүйцэтгэнэ. Усалгаа ихдэх тохиолдолд үндэс амархан ялзарч үхдэг гэдгийг бодолцон аль болох хөрсийг хуурай талд нь байлгах хэрэгтэй.  Бордоо: Хавраас намрын хооронд навчит ургамлын бордоогоор сард нэг удаа борддог. Шилжүүлэн суулгах хугацаа: 2-3 жилд нэг удаа хийнэ. Байрлуулах газар: САМ ургамал учраас унтлагийн өрөөнд байрлуулбал илүү үр дүнг нь үзэх боломжтой.