Баримгана - Глоксиния - Sinningia speciosa

Гэрэл: Гэрэлд дуртай, гэхдээ хөшигний ард юмуу нарны шууд бус тусгалд байх тохиромжтой. Өглөөний эсвэл оройн нар тусдаг цонхонд байрлуулбал зүгээр.   

Хөрс: Ус сайн шингээж, хурдан хатдаг, хүлэр хөвд агуулсан хөрсөнд ургуулна.  

Усалгаа: Идэвхитэй ургалтын үед нь дунд зэргийн усалгаа шаардлагатай. Өөрөөр хэлбэл, усалгааны хооронд хөрсийг хэт хатаах эсвэл хэт шалба норсон биш бага зэрэг чийглэг байхаар бодож усална. Шингэн бордоогоор 2 долоо хоног тутамд бордоно. Глоксиния цэцэг унтаж байхад, өвөл битгий бордоорой.  

Орчин: Хэдийгээр глоксиния нь халуун орны ургамал ч, температур хэт хүйтэн эсвэл хэт халуунд тохирохгүй. 15-25C ийн дулаанд хамгийн тааламжтай ургаж, сайхан цэцэглэдэг. Хэт их чийглэг орчин нь цэцгийн навч захаараа бараан өнгөтэй болно. Бага чийглэг орчин нь бас шинэ навчнууд цухуймагц унахад хүргэдэг. Тасалгаанд ургуулахад, чийгийг нэмэхдээ цэцгийн савны ус хадгалдаг тэвшинд нь хайрга чулуу хийж усаар дүүргэн чийгийг нэмж болно. 

Хортон шавьж: Гэрэл, дулаан, чийгийг тохируулсан үед Глоксиния нь ямар нэгэн хортон шавьжид идэгдэхгүй. Цэвэрхэн нөхцөлд, ариутгасан эрүүл хөрс сонгон цэцгээ тариарай. 

Арчилгаа: Шарласан навч, хагдарч байгаа цэцгийг авч хаяна. Ялзарсан цэцгийн дэлбээ, муудаж шарласан навч нь хортой шавьж, мөөгөнцөр үүрлэх гол үндэс юм. Услахдаа цэцгийн навчийг норгож болохгүй. Энэ зааварчилгааг дагаад байхад энэ зурагнууд дээрх шиг л сайхан ургаад байх юм байна.

Comments

Popular posts from this blog

Тогосон сүүл