Тогосон сүүл

Нарнаас болгоомжил. Тогосон сүүлийг нарны шууд тусгалаас хол байлгахгүй бол түүний навчны өнгө нь бүдгэрдэг. Чийгийг нэмэгдүүлэх. Calathea нь чийгсэг ургамал бөгөөд шүршиж байх хэрэгтэй. Хэрэв навч нь шар эсвэл хүрэн өнгөтэй бол, агаар хэт хуурай байгааг илтгэнэ. Өвөл агаарын чийгшлийг дор хаяж 60 хувь байлгах хэрэгтэй. Хавар шилжүүлэн суулгах. Ургамал савандаа багтахаа болиход нэг дахин том саванд шилжүүлэн суулгана. Энэ үедээ том, шигүү ургасан ургамлуудыг салгах хэрэгтэй. Үндсийг ялзрахаас сэргийлэхийн тулд нүхтэй саванд суулгана.

Гэрэл: Багаас дунд зэрэг хүртэл. Нарны шууд тусгалаас хол байлга.

Усалгаа: Үргэлж чийглэг байлга. Крантны усанд байх химийн бодисууд нь уг ургамалд тохиромжгүй тул нэрсэн усаар услах нь тохиромжой. 

Чийг: Чийглэг агаарыг шаарддаг. Савны тавиурт хайрга дэвсэж, навчийг тасалгааны хэмтэй усаар өдөр бүр шүршиж өгч бай. Температур: Дундаж тасалгааны температур 21-29°C

Хөрс: Хүлэр, хөвд агуулсан хөрс 

Бордоо: Ургамлын бордоогоор хаврын дунд сараас намар хүртэл сард нэг удаа бордоно. Өвөл бордохгүй. 

Үржүүлэх: Үндсийг хувааж үржүүлнэ.

Comments