Мөнхрөө
Мөнхрөө
Дулаан: Нилээн тэсвэр сайтай ургамал бөгөөд ургалтын хамгийн доод температур нь 5 градус юм. Өвлийн улиралд аль болох сэрүүвтэр газар байрлуулах нь зохимжтой.
Гэрэл: Шууд бус тусах гэрэлд сайн ургадаг ба эгц тусах гэрэлд ч ургах чадвартай. Гэвч эгц тусах гэрэлд удаан байлгавал навч нь шаралдаг.
Усалгаа: Ганд тэсвэртэй ургамал тул усалгаа бага шаарддаг. Мөнхрөөг дээрээс нь усалдаггүй. Зөөлрүүлсэн усаанд 10 минут орчим дүрж услах хэрэгтэй ба усалгааг хөрс хатсан тохиолдолд гүйцэтгэнэ. Усалгаа ихдэх тохиолдолд үндэс амархан ялзарч үхдэг гэдгийг бодолцон аль болох хөрсийг хуурай талд нь байлгах хэрэгтэй.
Бордоо: Хавраас намрын хооронд навчит ургамлын бордоогоор сард нэг удаа борддог. Шилжүүлэн суулгах хугацаа: 2-3 жилд нэг удаа хийнэ.
Байрлуулах газар: САМ ургамал учраас унтлагийн өрөөнд байрлуулбал илүү үр дүнг нь үзэх боломжтой.
Comments
Post a Comment